Хөлбөмбөг: “Эль Классико” болно
Испаний “Эзэн хааны цом” – ын тэмцээн буюу Копа дель Рэйн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. “Реал” Мадрид – “Барселона” болон “Севилья” – “Атлетико” Мадрид багууд хагас шигшээд тоглохоор боллоо. “Барселона” клуб “Малага” - гийн талбайд зочилж өрсөлдөгчөө 4:2-ийн харьцаатай буулгаж аван маш чухал хожил байгууллаа. Тоглолтын гоолуудыг Педро 8, Хоакин 12, Пике 49, Санта Крус 68, Иньеста 76, Месси 80 дахь минутанд оруулсан байна. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:4 – ийн харьцаагаар “Барса” хагас шигшээд шалгарлаа.
“Атлетико” Мадрид “Бетис” – ийн талбайд зочлон тоглож, 1:1 – ийн харьцаатай эвийн гэрээ байгаууллаа. “Атлетико” – гийн Диего Коста 45’ – нд тоглолтын эхний гоолыг оруулсан бол Молина Хорхе 90’- нд 11 метрийн торгуулийн цохилтоос тоог тэнцүүлсэн юм. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:1 – ээр “Атлетико” Мадрид хагас шигшээд үлдлээ.
“Реал” Мадрид – “Барселона” буюу “Эль Классико” – гийн эхний тоглолт I сарын 30 – нд болох бол Севилья” – “Атлетико” Мадридын тоглолт маргааш нь явагдана. Харин хариу тоглолтууд II сарын 27, 28 – нд явагдах нь ээ.
Б.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ