Уран гулгалтын Европын Аваргууд тодорч байна

img

Хорватын Загреб хотноо эхэлсэн уран гулгалтын Европын Аварга шалгаруулах тэмцээний эхний аваргууд тодорч эхэллээ. Спорт хосын төрлийн тэмцээн явагдаж дууссан байна. Ингээд тэмцээнийг эхний аваргуудыг танилцуулъя.     1. Татьяна Волосожар / Максим Траньков (ОХУ) — 212,45 2. Алёна Савченко / Робин Шолковы (Герман) — 205,24 3. Стефания Бертон / Андрей Готарек (Итали) — 187,45   Өчигдөр эрэгтэйчүүдийн тэмцээн  эхэлсэн бөгөөд Олимп, дэлхийн аварга ОХУ - ын уран гулгагч Евгений Плющенко болон Францын Брайн Жубер тэргүүтэй шилдгүүд энэ удаагийн тэмцээнд оролцож байна.  Эхний өдрийн байдлаар Е.Плющенко гурвалсан үсрэлтэн дээр алдаа гаргаж, урьдчилсан дүнгээр 6 -р т бичигджээ. Улмаар өөрөө тэмцээнийг орхисон байна. Ингээд та бүхэндээ урьдчилсан байдлаар тэргүүлж буй уран гулгагчдыг танилцуулъя. 1. Амодио (Франц) - 89,82 2. Фернандес (Испани) - 88,80 3. Жубер (Франц) -83,93 4. Бржезина (Чех) - 79,84. 5. Воронов  (ОХУ)- 78,38. 6. Плющенко (ОХУ) 7. Ковтун (ОХУ) - 74,46   Б.Оргил  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ