
Кубын
“Etecsa” компанийнхан улсдаа анх удаа дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа өндөр хурдны интернэтийг нэвтрүүллээ. 2011 онд Венесуэлаас 70 мянган ам.долларын өртөг бүхий өндөр хурдны интернэтийн Альба-1 утас авсан боловч бүрэн холбож, хэрэглэж амжилгүй өдийг хүрсэн бөгөөд сая л үүнийг туршиж үзсэн байна.
Үүнээс өмнө Кубачууд өндөр өртгөөр бага хурдтай интернэт хэрэглэж байсан юм. Интернэтийн сүлжээг суурилуулсан
“Etecsa” компанийнхан ойрын хугацаанд хурдны интернэтийг түгээгчээр ажиллаж байгаа юм.
Өндөр хурдны интернэтэд холбогдсоноор Куба улс мэдээлэл технологийн салбартаа илүү ахиц гаргах боломж нээгдэж байгаа. Статистик мэдээллээр 2.6 сая хүн Кубад интернэт хэрэглэдэг нь батлагдсан. Тэдгээр интернэт хэрэглэгчид харин хязгаарлагдмал хүрээнд интернэт ашигладаг аж.
Харин Альба-1 утсыг ашиглан бүх нийтийг өндөр хурдны интернэтэд холбосноор харилцаа холбооны бүх салбарт шинэчлэл гарах юм байна. Үүнийг илүү өргөжүүлэх боломж нөхцөлийг ашиглаж интернэтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд Куба болон Венесуэл улсуудын харилцаа холбооны салбарт түншлэл үүснэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ