"Монгол цэргийн жавхаа" уралдаан болно

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, дотоодын цэргийн штабтай хамтран нийслэлийн цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний жагсаалч, дүрэм анги хамт олныг шалгаруулах "Монгол цэргийн жавхаа" уралдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү уралдаанд нийт 25 анги, байгууллагын офицер, ахлагч, сонсогч гэрээт цэргийн болон хугацаат цэргийн албан хаагчид гээд 7200 гаруй цэргийн албан хаагч оролцох юм байна. Уралдааныг хоёр үе шаттайгаар явуулж амжилттай оролцсон ангиудын жагсаалыг Сүхбаатарын талбайд нийслэлийн иргэдэд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Уралдааны эхний шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сарын 04-15-ны өдрүүдэд болох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ