Н.Алтанхуяг агентлагийн удирдлагуудад анхааруулга өгөв

img

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг яам, агентлагуудын ажилд дүн тавьж, анхаарах шаардлагатай асуудлаар чиглэл өгдөг “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурал өнөөдөр боллоо.

 Хурлын эхэнд өнгөрсөн сарын хугацаанд яам, агентлагуудын хийсэн сайн ажлаас хэд хэдийг дурьдлаа. Харин сайны хажуугаар саар асуудлуудаар тодорхой мэдээлэл өгөхөөс аргагүй байгааг Ерөнхий сайд тодотгосон юм. Төрийн албан хаагчдыг олноор халж байна, бондын хүүгийн өрөнд улс унаж байна гэх зэрэг мэдээлэл сүүлийн үед олон нийтийн дунд түгж, улс төрийн зарим хүчнээс элдэв мэдэгдэл хүртэл хийж байгаа учир Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх асуудлуудаар тодорхой мэдээлэл өглөө.

Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн таван сарын хугацаанд олон салбарт бугшсан бусармаг байдлыг халахаар ажиллаж байгаа ч энэ талаараа төдийлөн гаргаж ярьж тайлбарлахгүй байгаа нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэх, ташаа мэдээлэл түгэх үндэс болж байгааг Засгийн газрын тэргүүн дурьдаад, цаашид яам, агентлагийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан ажлаа нээлттэй мэдээлж тайлбарлахыг захилаа.

 Төрийн албаны нэрээр улс төр хийдэг хэсэг бүлэгтэй тэмцэнэ, амар хялбар аргаар мөнгө зувцуулан баяждаг,төрийн мөнгөөр гадаадад зугаалдаг, элдэв төрлийн тэтгэмж дэмжлэг нэрээр мөнгө хувааж авдаг зэрэг бусармаг байдлыг таслан зогсоож, ялзарсан энэ тогтолцоонд  салхи оруулахыг санууллаа.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mandahbayr shuudin boss shude
2013-01-26
bat:
маш зөв жирийн ажилтаны төлөө, жигдхэн хуваарилагдсан цалинтай байхыг хүсч байгаа.захирал даргын багийнхан ямар ч шаардлагагүй ажил хавсарсны төлөө цалингийн 40 хувь,дээр ур чадвар 25 хувь, шагнал урамшуулал, төсвийн цалинг бараг 100 хувь нугалаад авдаг шүү.Хэн хэнээсээ илүү гийгүүлээд ч байгаа юм, хэн тийм нураагаад байгаа ч юм.Энэ ажлаа эргэж нэхэж сайн илрүүлээрэй Алтанхуяг даргаа бусад нь бас хүн шүү дээ
2013-01-26
Зочин:
өглөө унтаж унтаж 9-10 цагт ажилдаа ирдэг , хурд гүйцэдгүй , яст мэлхийнээс удаан , бас мөлхөө , шийдвэр гарчихаад байхад эсрэг хараад хаалт хийгээд зогчихдог тэгэхлээр нь харсан зүгрүү нь халаад явуулж байгаа юм гээ биз дээ
2013-01-26
Shuud.mn- хэн 2013.1.24-ны өдөр тавигдсан "Х.Мандахбаяраас хүлцэл өчье" гэсэн нийтлэл, түүний комметуудыг яагаад хаачихсан юм. Арай албан тушаалтнуудын дарамтанд орчихоогүй биз дээ
2013-01-25