
Ураны асуудал Монголд тулгамдаж байна. Учир нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг олон нийтэд Цөмийн энергийн газрын шинэ дарга Н.Тэгшбаяр нэлээд нээлттэй гаргаж тавьсан. Тэгээд ч төр, засгийн шинэ, хуучин түшмэд ажлаа хүлээлгэж өгөхдөө тамга тэмдгээ авч зугатдаг муу зуршил Монголын нийгэмд одоо хэр арилаагүй байгаа.
Харин тус агентлагийн захирал асан академич С.Энхбат дараагийнхаа даргад ажлаа найрсгаар хүлээлгэж өгсөн төдийгүй сар шинээр хүртэл золгоно биз дээ гэсэн нь төрийн албаны залгамж чанарыг нэгэн талаар илтгэж байна.
Ард түмэн ч стратегийн эл салбарт С.Баярын үеэс уландаа гишгэсэн байдалд шинэчлэлийн салхи оруулахыг хүсч байгаа юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ