Их хэмжээний мөнгөтэй цүнхээ таксинд мартжээ

img

Хилийн чанадад зорчиж буй монгол иргэд хайхрамжгүй байдлаар паспорт бичиг баримтаа гээгдүүлж үрэгдүүлэх, хулгайд алдах тохиолдол сүүлийн үед олноор бүртгэгдэж байгаа тул бичиг баримт, мөнгө эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, энэ сарын 18-нд Эрээн хотод таксигаар зорчиж явсан Монгол Улсын зургаан иргэн 128 мянган юань бэлнээр авч явсан хоёр цүнхээ арын тээшинд мартаж буужээ. Тэд энэ тухай Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан ч мөнгөө мартаж буусан таксиныхаа улсын дугаарыг санахгүй, жолоочийн гадаад төрхийг сайн тодорхойлж чадахгүй байсан нь хэргийн илрүүлтэд багагүй хүндрэл учруулжээ. Гэсэн ч тус хотын цагдаагийнхан мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай ажилласны үр дүнд гурав хоногийн дотор эзэн холбогдогчыг нь олж тогтоон, мөнгийг бүрэн бүтнээр нь буцаан олгожээ. Арга хэмжээг гардан зохион байгуулсан Эрүүгийн цагдаагийн ажилтан, удирдлагад Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын Газраас талархлын бичиг гардуулсан байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayar hurgie niit mongolchuudiinhaa omnoos Hyatadiin tsagdaagiin gazar uneheer gaihaltai ajillaj.
2013-01-27
halh:
gorgoruud gej nertei muu pizda mini chi naad zurgaagiinhaa neg ni l bna sh dee.
2013-01-26
зургаагийн 6 лаа байж бүгд мартаад байхдаа яахав дээ. Тэгээд бас биенээсээ салгаж багажанд хийж байдаг
2013-01-26
ГОРГОРУУД:
ГОРГОР ГАРУУД 6 -ЛАА НЭГ МАШИНД ЧИХЧИХСЭН,ХӨДӨӨНИЙ НАЙМААЧИД Л ИЙМ ГОРГОР ЗАНТАЙ БАЙДАГ ДАА
2013-01-26
baagi:
teneg mongolchuudaas uur iim ix munguu martaad buudag xumuus baixgui
2013-01-26
xx:
Orosod tiim uym bolson bol tsagdaa ni olsonch oldoogyi ee geed l huvagaad l vchihdag uymdaa. harin aztai garuud bna
2013-01-25