Манчестер Ситигийн тоглогч хүн амины хэрэгт буруутгагдаж байна

img

Английн “Манчестэр сити” багийн сэлгээний багийн тоглогч, хамгаалагч Куртни Маппэн-Уолтэр хайхрамжгүйгээр машин жолоодож хоёр хүний амь насанд хүрсэн хэрэгт байцаагдаж байгаа. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Блэкли дахь Миддлтоны зам дээр осол гаргаж Кулвант Сингх болон Равел-Каур Сингх нарын амь насанд хүрчээ. 18 настай залуу тоглогчийн хэргийг ирэх сарын долоонд хэлэлцэхээр хотын шүхээс тов гарсан байна. Амиа алдсан ах дүү хоёр Ниссан Микра машинтай зорчиж байжээ.  Харин Куртни Маппэн Мерседэс Бенз  маркийн  машинтай явж байсан аж.  Замын цагдаа нарын дүгнэлтээр хөлбөмбөгчин зам тээврийн осол гаргах нөхцөл үүсгэсэн хэмээн тогтоожээ. Шүүх хурал дуусч хэргийн учир зангилаа тайлагдтал түүнийг талбайд гаргахыг хориглоод байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ