Өнөөдөр дэлхийд: Амь эрсэдсэн сансрын нисэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

img

АНУ-ын амь үрэгдсэн сансрын нисэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг америкийн сансрын агентлаг болох НАСА-гийн удирдлагын шийдвэрээр 2005 оноос нэгдүгээр сарын сүүлчийн бямба гаригт тэмдэглэдэг юм. 1967 оны нэгдүгээр сарын 27-нд  Сар руу хүн нисгэх хөтөлбөрийн дагуу дэлхийд сургуулилт хийж байх үеэр “Апполон” модульд  багийн гурван гишүүн амь үрэгджээ. 1986 оны нэгдүгээр сарын 28-нд  сансрын олон дахин ашигладаг “Челленжер” хөлөг хөөрснөөс хойш 73 секундын дараа дэлбэрсэн байна. 2003 оны хоёрдугаар сарын 1-нд “Колумб” хөлөг  тойрог замаас буцаж ирэхдээ сүйрсэн юм.  АНУ-ын сансрын жолоодлогот нислэгийн түүхэн дэх гурван сүйрлийн улмаас 17 хүн амь үрэгджээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ