
Одоо Орост авлигын бүрдэлтэй гэмт хэргийн талаар 50 мянган эрүүгийн хэрэг мөрдөгдөж байна гэж ерөнхий сайд Дмитрий Медведев мэдээлээд, ийм хэргүүд телевизийн камерын дуранд өртөж, иргэний нийгэмд хэлэлцэж байгааг ашигтай зүйл хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэв. Тэр Швейцарын “Neue Zurcher Zeitung” сонинд ярилцлага өгч, батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковтай холбоотой дуулиант явдал нь авлигатай хийж буй тэмцлийн шинэ давалгаа эхлэсний дохио мөн үү гэсэн асуултад Медведев хариулахдаа, “үнэн хэрэгтээ авлигын дуулиант хэргүүд хавьгүй их юм” гэж дурджээ.
“Аль ч орны адил Орост авлигын дуулиант хэргүүд удирдлагын дээд түвшинтэй холбоотой байгаа юм. Одоо манай оронд гэмт хэргийн авлигын бүрдэлтэй 50 мянган эрүүгийн хэргийг мөрдөж байна” гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ. “Энэ бол үнэндээ их тоо, гэхдээ хамгийн дуулиант хэргүүд ил гарч эхэлж байгаа нь сайн юм" гэж тэр хэлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ