Аргентинд супер баатрыг саатуулжээ

img

Өөрийгөө Менганно,  Аргентины супер баатар хэмээн зарласан хүн нь Оскар Лефоссе гэдэг нэртэй цагдаа байжээ гэж “Еi Dia”  сонинд бичсэн байна. Зэвсэгтэй явж байсан түүнийг хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид саатуулсны дараа гэмт хэрэгтэй тэмцэгч энэ 43 настай эрийн хэн болохыг тогтоожээ. Өөрт нь сэжигтэй санагдсан хүмүүс рүү машин дотроосоо буудсаны дараа Менганног саатуулсан байна.  Намайг эхнэрийнхээ хамт явж байхад  миний машин руу тэр этгээдүүд буудаж, хариуд нь би гар буугаар буудсан юм гэж тэр цагдаа нарт хэлжээ. Супер баатар Facebook-т машиныхаа гэрэл зургийг тавьж, машиныг нь  хорон санаатнууд буудсан гэж дурдсан байна. Ингэхдээ машиныг гаднаас буудсаныг цагдаагийн байгууллага тогтоожээ гэж Sky News мэдээлсэн байна. Лефоссе зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй  ч, хугацаа нь бүр нэг жилийн өмнө дуусчээ.  Тийнхүү түүнийг бүртгэлгүй зэвсэг хадгалж байсан гэж буруутгаж байгаа аж.  Шүүх Менганногийн хэргийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Харин Лефоссе өөрөө 1989-1996 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байжээ. Аргентины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд  2010 онд супер баатрын тухай анх мэдээлсэн байна. Менганно супер баатрын хар өнгийн маш гоё хувцас, нүүрийг нь бараг бүтэн  халхалсан хөх өнгийн дуулга өмссөн байсныг Буэнос-Айрос хотын оршин суугчид харжээ. Хууль зөрчсөн, шударга бус явдал намайг цухалдуулдаг гэж тэр хэлээд, перцэн шүршигч, луужин, гав болон гар чийдэнтэйгээр гудамжинд эргүүл хийдэг гэж ярьжээ. Гэхдээ тэр яг хичнээн гэмт хэргээс сэргийлж чадсан нь огт тодорхойгүй байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ