
Өчигдөр Венесуэлийн зүүн өмнөд нутгийн Баркисимео хотын ойролцоох “Urbana” шоронд үймээн гарч хоригдлууд 50 гаруй хүний амь насанд хүрсэн хэрэг гарлаа.
Шоронд хуягууд ээлжит нэгжлэг хийх үеэр ийнхүү үймээн гарсан байна.
Амь насаа алдагсдаас гадна 90 орчим хүн бууны суманд шархадсан аж. Тэдгээр гэмтэж бэртсэн хүмүүс хотын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлсэн тухай нутгийн удирдлагууд мэдээлж байна.
Гэвч олонх хүмүүсийн шарх үхэлд хүргэж болозошгүй байгаа учир цаашдаа амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгааг дурдлаа.
Амь эрсэдсэн хүмүүсийн дунд хоригдлуудаас гадна шоронгийн хамгаалагчид ч мөн оржээ. Хэдийгээр тус улсын шоронд өмнө нь ийм олон хүнийг хамарсан үймээн, аллага гарч байгаагүй ч цаашид энэ мэт хэргийг дахин гаргахгүй байхын тулд анхаарах хэрэгтэйг сануулж байна. Үүний тулд харгалзагч нар болоод хоригдлуудын хоорондын харилцаанд анхаарах шаардлагатай гэж үзжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ