Дэвид Бэкхемийн хүү Челсигийн нэрийн өмнөөс талбайд гарна

img

Алдарт Дэвид Бэкхемийн хүү өсч аавтайгаа хамт хөлбөмбөгийн ногоон талбай дээр гүйх болжээ. Тэрбээр саяхнаас Лондоны “Челси” хөлбөмбөгийн клубын сонирхогчийн багт амжилттай элссэн тухай Ассошейтэд пресс мэдээлж байна. Том хүү Бруклин нь өдгөө 13 настай бөгөөд 14 хүрээд хагас мэргэжлийн багт тоглох боломжтой болох гэнэ. Дэвид Бэкхем хүүгийнхээ адилаар ердөө 14 настай байхдаа “Манчестэр Юнайтэд” багт тоглогчоор орж гайхалтай алдрын замналаа эхлүүлж байсан. Бэкхемийн хувьд хүүгээ хөлбөмбөгт хөл тавьж байгаад баяртай байгаа. Харин Викториа чухам ямар байр суурьнаас  хүүгийнхээ ирээдүйд хандаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Бруклин хүү хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулвал мэдээж хэрэг түүний эцэг хамгийн сайн  дасгалжуулагч нь болох  биз ээ.  Дэвидийн хөвгүүд бүгдээрээ л  аавынхаа фанатууд бөгөөд Бруклины дүү болох Ромио, Крус нар  ч хөлбөмбөгийн хорхойтнууд юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aav shigee standart tsohiltiin master bolooroi
2013-01-26