“Хятад охин”-ыг дуудлагаар худалдлаа

img

Оросын алдарт зураач Владимир Третчиковын зурсан “Хятад охин” зургийн эх хувийг Лондон хотод дуудлага худалдаагаар заржээ. Гэхдээ энэ зургийн жинхэнэ эх хувь нь алдагдсан гэдэг яриа ч бий. Алдарт зураач Владимир Третчиков 2006 онд нас барсан юм. Түүнээс өмнө тэрбээр өөрийн уран бүтээлүүдийн тал хувийг зарж борлуулсан аж. Түүний уран бүтээлүүд хагас сая долларын үнэ хүрсэн хэмээн тэмдэглэгдсэн байна. Хамгийн сүүлд зарагдаж буй түүний “Хятад охин” нэртэй бүтээл 500 мянган  фунтын үнэд хүрсэн байна. Третчиков энэхүү бүтээлээ 1946 онд зуржээ. Түүний энэ гайхалтай бүтээлийн дүр охиныг Моника Шин-Ли гэдэг байсан бөгөөд хөргөө 18 настайдаа зуруулж байсан аж.  Третчиков бага насаа Орос болон Шанхайд өнгөрүүлсэн бөгөөд сүүлд Өмнөд Африкт ирж суурьшсан нэгэн юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ