Элчин сайдад Д.Зүмбэрэллхамын нэрийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Нархүүгийн Тулга нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Түүнчлэн Шведийн Вант улсад Зоригийн Алтай, Болгар Улсад Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад Дорждамбын Зүмбэрэллхам нарыг толилуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ