Олимпийн аваргынх охинтой боллоо
Нэгэн сайхан мэдээ дуулгаж буйдаа таатай байна. Олимпийн анхны аварга, анхны хос медальтан, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өнөөдөр үрийн зулай үнэрлэж, анхны охиноо өлгийдэн авлаа. Түүний гэргий Б.Оюунбилэг ийнхүү хоёр хүүгийнхээ дүү болгон, гурав дахь хүүхдээ аваргад төрүүлэн өгч, залуу хос жаргал цэнгэлд умбав.
Аваргын нялх охин агуу хоккейчин Уэйн Грецки, дасгалжуулагч Жозе Моуриньо нартай нэг өдөр төржээ.
Х.Баяр, фотог Ч.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ