
Олимпийн хошой аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын тэмцээн 26 дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр 67 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа алт, ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медаль зүүсэн бол хоёрдахь өдөр нь манай эмэгтэй бөхчүүд хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Эмэгтэй
48 кг: 1.Валерия Чепсаракова 2.Елена Вострикова (хоёул ОХУ)3.Юка Яго (Япон), Цогтбазарын Энхжаргал (Монгол)
55 кг: 1.Надежда Третьякова (ОХУ) 2. Сүндэвийн Бямбацэрэн (Монгол) 3.Виктория Шульгина (ОХУ), Кацуки Сакагами (Япон)
63 кг: 1.Анастасия Григорьева (Латви) 2.Рио Ватари (Япон) 3.Инна Тражукова (ОХУ), Соронзонболдын Батцэцэг (Монгол)
72 кг: 1.Наталья Воробьева (ОХУ) 2.Очирбатын Бурмаа (Монгол) 3.Василиса Марзалюк (Беларусь), Ксения Буракова (ОХУ)
Эрэгтэй
60 кг: 1.Опан Сат 2.Александр Богомоев (хоёул ОХУ) 3.Даулет Ниязбеков (Казахстан), Нориюки Такацука (Япон)
66 кг: 1.Ильяс Бекбулатов (ОХУ) 2.Брэндон Меткалф (АНУ) 3.Сослан Рамонов, Расул Муртазалиев (хоёул ОХУ)
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ