Өнөөдөр дэлхийд: Ленинград хотыг бүслэлтээс чөлөөлсөн өдөр

img

1941 онд Гитлер  Ленинградыг газартай  бүрэн тэгшлэхийн тулд  хотын ойролцоо  байлдааны ажиллагаа өрнүүлсэн байна.  1941 оны есдүгээр сарын 8-нд  стратегийн болон улс төрийн энэ чухал  төвийн эргэн тойронд бүслэлт дотогшилжээ. 1943 оны нэгдүгээр сарын 18-нд бүслэлтийг сэтэлж,  хотод  улс орны бусад хэсэгтэй холбогдсон  зурвас бий болсон байна. 1944 оны нэгдүгээр сарын 27-нд зөвлөлтийн цэрэг 900 өдөр үргэлжилсэн бүслэлтээс хотыг бүрэн чөлөөлжээ. Янз бүрийн тоо баримтаар, бүслэлтийн он жилүүдэд 300 мянгаас 1,5 сая хүн амь үрэгдсэн байна. Нюрнбергийн шүүх хурал дээр 632 мянга гэсэн тоог нэрлэж байжээ.  Тэднээс ердөө  3% нь бөмбөгдөлт, их бууны буудлагад амь үрэгдэж, бусад нь өлсгөлөнгөөр нас барсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин_:
Дайн үзээгүй , өлсгөлөн үзээгүй болохоороо монгол хөгжихгүй байгаам даа Бурханы аврал ,өвөг дээсүүдийн минь өвлөн үлдээсэн буянд Дэндүү жаргалтай ард түмэн шүү бид чинь
2013-01-27