Ерөнхий сайд асан Милош Земан Чехийн ерөнхийлөгч болов

img

Милош  Земан  ирэх таван жилд Чехийн ерөнхийлөгчийн албыг хашна. Сонгогчдын 54,8 хувийн санал авсан Милош Зеван  “тарж бутарсан үндэстнийг”  нэгтгэх ажлыг өөрийн гол зорилт гэж зарлаад, “сонгуульд хэний төлөө санал өгснөөс үл шалтгаалан бүх 10 сая чех хүний ерөнхийлөгч болох” бодолтой байгаагаа мэдэгджээ. Земаны гол өрсөлдөгч Гадаад хэргийн сайд Карел Шварценберг 45,18 хувийн санал авч, ялагдсанаа хүлээсэн байна.  Би Гадаад хэргийн сайдын албан тушаалаа хадгалж, өөрийн байгуулсан ТОР 09 (латин үсэг) намын даргаар үлдэнэ гэж тэр мэдэгджээ. Милош  Земан Прага хотоос зүүн хойш Колин гэдэг жижиг хотод  1944 оны есдүгээр сарын 28-нд төржээ. 1996 онд тэр парламентын доод танхим болох Снемовнагийн дарга болсон юм.  1998 оны долоодугаар сарын 22 хүртэл энэ өндөр албан тушаалд ажиллаж байгаад,  ерөнхий сайд болсноор  уг албан тушаалаа орхижээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ