Вашингтоны шөнийн клубт буун дуу гарч, хүмүүс шархаджээ

img

Вашингтон хотын нэгэн шөнийн клубт үл таних буутай этгээд халджээ. Ингэснээр таван хүн шархадсан байна. Одоо цагдаа нар гэмт этгээдийг  эрж хайж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн шалтгаан тодорхойгүй байна. Хууль сахиулах байгууллагын төлөөлөгчийн хэлснээр, бямба гаригт орон нутгийн цагаар өглөө сэжигтэн клубт орж ирж,  буудаад, алга  болжээ. Шархадсан гурван эрэгтэй, хоёр эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэдний амь насанд аюул байхгүй байна. Зэвсэгт тавих хяналтыг чангатгахын төлөө аян америкийн нийслэлд болсон тэр өдөр уг хэрэг гарсныг  тэмдэглэвэл зохино.  Энэ аянд тус орны бүх нутгаас ирсэн нэлээд хэдэн арван мянган хүн оролцжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hohi:
Hohi n snono yvah dyryydiig hasnraah heregtei..mongold cn adilhan snoniin erveeheinvvd dox taraaj bn byydah n zov
2013-01-27