Их ажлын гарааг эхлүүллээ

img

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдралд болсон гол үйл явдлын мэдээллийг нэрлэж байна. Юуны өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг эргүүлэн татсан нь сэтгүүлчдэд  таатай мэдээ байлаа. Эрхэм Ерөнхийлөгч энэ талаар дурдахдаа “Хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн үнэт зүйл. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан нь дээр” гэсэн хариултыг  зөвлөхөөрөө дамжуулан өгсөн юм. Түүнчлэн шинэ төмөр зам барих эхний төсвийг шийдвэрлэсэн гээд олон шинэ содон мэдээллээр дүүрэн долоо хоног болж өндөрлөлөө.

Төмөр зам барих төсвийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн чухал асуудлын нэг бол төмөр зам барих асуудал байлаа.  “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон ч концесс олгох шийдвэр гараагүй байсан аж. Тиймээс “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Мөн “Шинэ төмөр зам“ төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны хоёрдугаар сард багтаан олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. Зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасан нь   их ажлын гарааг эхлүүллээ. Элчин сайдуудын томилгоо үргэлжилж байна

Монгол Улсаас гадаад орнуудад суух элчин сайдуудын томилгоо үргэлжилж байна. Засгийн газраас Элчин сайд нарын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-аар томилдог билээ. Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч бямба гаригт Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад Зоригийн Алтай, Болгар Улсад Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.

Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч  өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг татан авснаа мэдэгдлээ.

 Чухам ямар үндэслэлээр уг хуулийн төслийг татан авсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тайлбар хийхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөг Монгол Улсад баталгаажуулах, тэнд ажилладаг сэтгүүлчдийн бичиж туурвих эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад уг хуулийн үзэл санаанд хэвлэлийн эрх чөлөөг хумих, хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал руу хэлбийх шинжтэй болсон тул хуулийн төслийг татаж авлаа” гэсэн юм. Ерөнхийлөгч ч энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлсэн билээ. М.Энхсайханы бичлэг олон нийтэд ил болов

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, М.Энхсайхан нарын хоорондын ярианы бичлэгийг үл мэдэх этгээд  youtube.com сайтад ил тавьсан нь  өнгөрөгч долоо хоногийн эхээр  хэвлэлийн хуудаснаа дуулиан  дэгдээсэн юм.

Энэ талаар М.Энхсайхан жиргэхдээ  “Ерөнхий сайд дээрх яриаг бичлэг болгон задруулах нь Монголд хууль үйлчилж байгаа хэрэг үү. Төрд нууц байж болохоо байлаа”, Ерөнхий сайдаа хэн тагнав хэмээжээ. Ил болсон бичлэгт М.Энхсайханы яриан дунд “Би удахгүй хятад руу хувийн шугамаар явна. Хятадын нэлээн дээгүүр албан тушаалтай хоёр хүнтэй уулзана. Тэд таатай хандаж байгаа” гэх утга бүхий яриа  цацагдсан юм.

Зарим эх сурвалжийн мэдээллээр М.Энхсайханы тэрхүү яриа нь Зам тээврийн яамны шуурхай хуралдаан дээр өрнөсөн  гэх. Сайдын дэргэдэх шуурхай хуралдааны үеэр протоколдохын зэрэгцээ дуу хураагчаар хурлын явц болон оролцогчдын хэлсэн санал, үг бүрийг бичиж үлдээдэг  юм байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gogo:
Enhsaihan tugaar baihiin jargalang ta medehgui orh geree avch yvna gedeg uhaaniig ovgodoosoo ta avaagui
2013-01-29
зочин:
энхсайхан төрсөн нутаг руугаа бүрмөсөн явах хэрэгтэй.. манай монголд зөндөө л амьдарлаа. одоо дахин ирж хэрэггүй..
2013-01-28
Anonymous:
Энхсайхан бол орчин цагийн Исмэл тайж, Байнга л хятдын талд үйлчлэгч, түүнийг цагийг нь олж хоргүй болгосон Баттулга сайдад талархаж байна
2013-01-28
sss:
Баттулга ч башийж дээ хөөрхий. 10 жилийн дараа 1 км төмөр замгүй баөйх вий дээ.
2013-01-28
энхсайхан хятадын талд үйлчилдэг нь харагдаад байгаа юм даа, монголчуудаас өнөө маргаашийн мөнгийг биш, монгол улсынхаа ирээдүйг бодооч дээ, өргөн царигтай төмөр зам байх хэрэгтэй
2013-01-28