Мурси Египетийн гурван мужид онц байдал зарлав

img

Египетийн  ерөнхийлөгч Мохаммед Мурси олныг хамарсан эмх замбараагүй явдал болж  байгаатай холбогдуулан  Порт-Саид, Суэц, Исмаили мужид  ням гаригт онц байдал зарлалаа гэж Франс пресс агентлаг уламжилжээ. Онц байдал хоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилнэ гэж Мурси хэлсэн байна.  Дээрх бүс нутагт оройн есөн цагаас өглөөний зургаан цаг хүртэл хөл хорих цаг үйлчилэх ажээ.  Үүнээс гадна, хэрвээ улс оронд эмх замбараагүй явдал зогсохгүй бол, эрх баригчид илүү хатуу арга хэм жээ авахад хүрнэ гэж ерөнхийлөгч анхааруулсан байна. Ерөнхийлөгч хүчирхийллийг зогсоохыг египетчүүдэд бас уриалаад,  нэгдүгээр сарын 28-нд хэлэлцээ хийхийг сөрөг хүчний төлөөлөгчдөд санал болгожээ.  Харин хэрвээ  Мурси байдлыг  “иж бүрэн шийдвэрлэх” санал тавьж чадахгүй бол, сөрөг хүчин  парламентын цаашдын сонгуульд оролцохгүй гэж сүрдүүлсэн байна. Ерөнхийлөгч Хосни Мубаракийн үед  Египетэд онц байдлын горим бараг 30 жил үйлчилж байсан юм. Цэргийн парадын үеэр лалын радикал үзэлтнүүд  тус орны ерөнхийлөгч Анвар Садатыг алсан 1981 онд тус оронд ийм горим тогтоожээ. Мубаракийн дэглэмийг унагасан хувьсгал эхлэсний нэг жилийн ойгоор 2012 оны нэгдүгээр сард л Египетэд онц байдлыг цуцласан юм. Энэ хувьсгалын явцад онц байдлыг цуцлах нь Хосни Мубаракийг эсэргүүцэгчдийн нэг гол шаардлага байсан бөгөөд учир нь тэдний  үзэж байгаагаар, энэ арга хэмжээ нь аюулгүй байдлыг хангах гэхээсээ, тухайн дэглэмийг эсэргүүцэгчдийг нухчин дарахад чиглэж байсан юм. Хувьсгал эхлэсний хоёр жилийн ой болж байгаатай холбогдуулан  нэгдүгээр сарын 25-наас хойш  Египетийн олон хот, түүний дотор  Каир, Суэц, Александри хотод олон мянган хүний эсэргүүцлийн ажиллагаа  болж  байна.  Жагсагчид хувьсгалын эрхэм дээд зорилгоос уравлаа гэж Египетийн эрх баригчдыг буруутгаж,  ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаж байгаа юм. Эсэргүүцлээ илэрхийлэгчид  захиргааны байшин барилгыг түйвээж, галдан шатааж, цагдаа нартай мөргөлдөж байна. Египетэд эмх замбараагүй байдал эхлэснээс хойш Ройтерс агентлагийн мэдээгээр, нийтдээ 45-аас цөөнгүй хүн амь үрэгдээд байна. Хувьсгалын ойтой холбоотой холбоотой үймээний зэрэгцээ  хөлбөмбөгийн хөгжөөн дзэмжигч 21 хүнд нэгдүгээр сарын 26-нд цаазаар авах ял оноохоор шүүх шийдйвэрлэсэнтэй холбогдон үймээн  болж байна. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн үймээн гарч, энэ үеэр 32 хүн амь үрэгдэж, 250 орчим хүн хэлмэгдсэн юм. Дараа өдөр буюу нэгдүгээр сарын 27-нд амь үрэгдэгсдийг оршуулах арга хэмжээ дахин эмх замбараагүй явдал болж, энэ үеэр зургаан хүн амь үрэгдэж, 460 хүн бэртэж гэмтсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ