Бөөнөөр нь үйлдвэрлэх боломжтой анхны дизель хөдөлгүүр хийжээ

img

1897 оны нэгдүгээр сарын 28-нд Рудольф Дизель шахалтаар түлш нь  өөрөө аяндаа шатдаг шинэ маягийн дотоод шаталтын хөдөлгүүр амжилттай туршиж, бөөнөөр үйлдвэрлэх боломжтой анхны загвар бий болгожээ. Агрегатын ашигт үйлийн коэффициент бусад төрлийн хөдөлгүүрнээс бараг хоёр дахин их болсон байна. Шинийг санаачлагчид амжилтад хүрэхэд 17 жилийн шаргуу хөдөлмөр шаардагджээ. Дизель хөдөлгүүр үйлдвэрлэдэг анхны үйлдвэрүүдийн нэг нь германы MAN пүүсийн анхдагч Аугсбургийн завод байжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ