
“Буянт-Ухаа” биеийн тамир, спортын ордны захирлын үүрэгт ажилд Сүхбаатар овогтой Мөнхсүхийг томилон ажлуулахаар ССАЖЯ-наас шийдвэрлэжээ. Тэрбээр энэхүү үүрэгт ажлаа 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хүлээн авсан юм байна. С.Мөнхсүх нь 1997 онд 11 дүгээр сургуулийг төгсөж, Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр, Япон улсын Токиогийн Тэйкёогийн их сургуулийг спортын эдийн засагч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Чөлөөт бөх, Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой, 1997-1999 онд Улаанбаатар төмөр замын дэргэдэх Замчин спорт клубд тамирчин, 2000-2004 онд Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багт тамирчин, 2005-2009 онуудад Япон улсын Токиогийн Тэйкёогийн их сургуулийн багт тамирчин, 2012 оноос Модернити Автомотив ХХК-д дэд захирлаар ажиллаж байсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ