Австралийн Хатанхааны арал үерт автжээ

img

Австралийн Хатанхааны арлыг дайрсан циклон салхи бүхий аадар борооны улмаас их хэмжээний үеэр бууж хэдэн мянга айл гэр оронгүй болж, хэд хэдэн хүн одоо хүртэл ор сураггүй байгаа тухай BBC мэдээлж байна. Үерт хамгийн ихээр автсан хэсэгт Бундбергийн ойр орчмыг нэрлэжээ.  Тэндхийн голууд олон жилийн дунджаас давж үерийн дээд хэмжээнд хүрсэн аж. Аадар борооны улмаас нислэгүүд цуцлагдсан бөгөөд онгоцны буудалд хэдэн зуун хүмүүс хоргодож байгаа аж. Арлын нийслэл Бришбен хотод ч мөн эмх замбараагүй байдал үүсч, хаа сайгүй эвдэрхий байшин, үерийн усанд урсаж байгаа аж. Австралид иймэрхүү ширүүн бороо өмнө нь орж байсан ч ийм хэмжээний хохирол учруулж байсангүй. Харин энэ удаад хар салхитай хавсарснаас ийнхүү их хэмжээний гарз хохирол учруулсан тухай аврах албаныхан ярьж байна. Үерийн улмаас ор сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Хоёр жилийн өмнө болсон үерийн улмаас Хатанхааны аралд 35 хүн амь насаа алдаж байжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ