О.Магнай: Бид “Петровис”-ын үйлдэлд хариу арга хэмжээ авсан

img

ШӨХТГ-ын дарга О.Магнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах асуудлаар шүүхэд хандахаар болжээ. Яагаад ийм шийдвэр гаргах болов? -Энэ байгууллага анхнаасаа л хууль бусаар байгуулагдсан. СӨХ-дыг хүчээр элсүүлэх, татвар авах зэр­гээр хууль зөрчдөг. Хуучин дарга Д.Жигжид гэдэг хүн дээд зөвлөлийн гишүүн болохгүй бол дулаанаар хангахгүй гэж сүрдүүлдэг байсан байна. Энэ байгууллага ердөө хэдхэн хүнийг тэжээдэг “саалийн үнээ” байж. Тиймээс татан буулгахад ямар ч асуудал байхгүй. СӨХ гэдэг нь тухайн байрны эсвэл хорооллын иргэдийг төлөөлж байгаа бүтэц. Тиймээс дээр нь дарга байх ямар ч шаардлагагүй. -Сүүлийн үед таныг чимээгүй болчихлоо гэсэн шүүмжлэл гараад байна. Шатахууны компаниуд танай байгууллагыг шүүхэд өгсөн нь ийм яриа гарахад хүргэв үү? -Шүүхэд өгсөн үйлдэл бол цаг хожих гэсэн л арга. Үнэхээр зохиомол хомсдол байсан уу гэвэл байсан. Тиймээс энэ мөнгийг төлүүлнэ. Энэ бол миний зарчмын байр суурь. “Петровис” компанийн энэ үйлдэлд бид хариу арга хэмжээ авсан. Монголбанкнаас “Петровис”-д олгох байсан 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг бид зогсоосон, өгүүлээгүй. Төрийн байгууллагыг шүүхэд өгсөн компани төрийн байгууллагаас хөнгөлттэй зээл авна гэдэг асуудал байж болохгүй. Бид шүүхэд тайлбараа өгсөн. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа. -17 тэрбумын асуудал юу болж байгаа вэ? -Өмнө нь манай байсан жишиг бол аливаа асуудлыг шүүхэд өгөөд замхруулах. Тэд өнгөрсөн үетэйгээ андуураад байна. Би энэ асуудлыг зүгээр орхихгүй. Ажлын хэсэг гаргачихсан байгаа. 17 тэрбум төгрөгийг энэ онд улсын төсөвт заавал оруулна. -Шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр нэмэгдэхэд танай зүгээс байр сууриа илэрхийлэхгүй байсан? -Хуулиараа бол энэ асуудал Газрын тосны газрын эрхлэх асуудал байхгүй юу. Манай хүлээсэн үүрэг гэвэл зохиомол хомсдол үүсгэж байна уу, хуйвалдаж үнээ нэмж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Зарим компанийн хувьд одоогийн үнэ нь яах аргагүй алдагдалтай байгаа. Сүүлд дахин 50 төгрөгөөр нэмсэн мөн зээлийн хөтөлбөрт хамрагдсан компаниуд уг нь бидэнтэй зөвшилцөх л ёстой байсан юм. Нефтийн бүтээгдэхүүнд гашуун боловч үнэн зүйл нь гадаад хүчин зүйлээс хэтэрхий их хамааралтай байна. -”Жем”-ийн асуудалд арай л хатуу хандчихав уу? -Би архинд хатуу хандана гэдгээ энэ ажлыг авангуутаа л хэлж байсан. “Жем” өнгөрсөн оны аравдугаар сард хууль зөрчсөн. Тэр үед би эхний удаа гээд өнгөрөөсөн. Намайг ажлаа авснаас хойш эхний удаа байхгүй юу. Тэрнээс биш энэ компани арваад удаа хууль зөрчсөн. Ингэж болохгүй биз дээ. Бидний байгуулж байгаа нийгэмд хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх ёстой гэж гадаа жагсаж байхдаа хүртэл хэлдэг байсан. Өнөөдөр ядарсан хүүхэд таван төгрөг хулгайлаад цагдаад баригдаж байна. Гэтэл мөнгөтэй том архины үйлдвэр гэхээрээ хууль зөрччихөөд зүгээр өнгөрч болохгүй. 10 сая төгрөгөөр торгодог хуучны арга барилаараа явбал хэзээ ч сайжрахгүй. Би тусгай зөвшөөрөлтэй нь ярина гэдгээ хэлж байсан. Хэлсэндээ л хүрч байгаа. Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ. -Үйлдвэрийг нь лацадсаны дараа компанийн зүгээс хэрхэн хандаж байна? -Таньж мэддэг олон шугамаар холбогдож байна. Хамгийн гол нь энэ улсад зөв жишиг тогтоочих юмсан гэж хүсч байна. Зүгээр байхад нь хаагаагүй шүү дээ. Хууль зөрчсөн учраас авсан арга хэмжээ. Үүнийг сайн ойлгоорой. -Үүрэн холбооны оператор компаниуд дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцааж өгч байна. Гэхдээ 6-10 жил гэсэн хатуу шаардлагыг тогтоож байгаа нь зарим хэрэглэгчдэд таалагдахгүй байна? -Яг үнэн. Манайд бүртгэл, даатгалын систем сайн хөгжөөгүй учраас бүх хэрэглэгчдэд барьцаа төлбөрийг нь буцаагаад өгчихөж болохгүй байгаа юм. Тухайн компанийн эрх ашиг энд яригдана. Хэрэв манайд эдгээр систем сайтар хөгжсөн байсан бол барьцаа төлбөр байх шаардлагагүй. -Он гарснаас хойш танаас хүлээж байгаа гол зүйл бол орон сууцны үнийн асуудал. Хэзээ баяртай мэдээ дуулгах гэж байна? -Өнгөрсөн Засгийн үед орон сууцны эрэлтийг л дэмжиж байсан. Энэ нь үнийг өсгөсөн. Харин одоо нийлүүлэлтийг нь дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөнгөлөлттэй зээлээ барилга барих гэж байгаа нөхдүүдэд өгөх гэж байна. Харин үнэ нь хэд байх вэ гэдэгт ОССК , манайх хамтарсан ажлын хэсгийн судалгаа бараг дууссан. Удахгүй дүнгээ нэгтгээд Ерөнхий сайдад мэдүүлнэ. Баяртай мэдээ дуулгахын төлөө ажиллаж байна. Гэхдээ төрийн ажил гэдэг гэрийн ажлаас өөр шүү дээ. Хамгийн хурднаараа яваад л энэ. Б.Солонго Эх сурвалж: Зууны мэдээ сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Demjigch:
Магнайдаа баярлаж байна. Улам их амжилтыг хүсэе,
2013-05-23
Бат:
Нээрээ энэ шүдний эмнэлэгүүдийг цэгцэлмээр юм.Үүдэн дээр нь тариф байж байдаг. Ороод ганц өрөм дуугаргаад түрхэлэг хийгээд л хэд нугалсан үнэ хэлэх юм.Ядахдаа шүдийг нь үзчихээд Үйлчилгээний үнээ эхэлж хэлээд таны шүд ийм учраас тарифт үнээс өөр байгаа юм гэдгээ тайлбарлаж баймаар юм
2013-01-30
Дэмжигч:
Магнайдаа амжилт хүсье УИХ-ын гйшүүн болоогүй чинь хамгын зөв сонголт.Эхлээд ажлыг яаж хийдгээ бүгдэд харуул.УИХ-ын гишүүд бол бүгд худлаа тархи угаагчид.Тэр 76-гаас чи илүү ихийг хийж бүтээнэ шүү
2013-01-30
magnai ene shudnii emneleguudiig shalgaach neh em hiichiheel hed honood ir gedeg teged ochhoor emee dahij soliod ir gedeg ingeed barag 100 ,yangaar shudee yanzluulj bn shudendee em hiilguulsen l bol tednii baritsaand orj bn shu de hujaad tegehed gantshan udaa ochood l shudee lomboduulj b shu de odoo 3 jil boljiin zuv zuger manai shudniiemneleguudiig shalgamaar bn
2013-01-29
ipged:
19p xopoololiin tylga coxiin xeceg bvleg noxdvvd ipgediin baipnii gadna talbaig bylaaj abaad mashini zogcool bolgood ipged bid mashinaa oopiin omch talbai deepee tolboptoi tabj bna ene bol stebep lyybip bidni staapdalgiig xvleej abaxgvi bapag tanai baip conj yctbal taapna gej xapaaj zvxeed bna abcan tolbop ni coxbvleg noxdiin kapmaand opj bna vvniig bolvvlj ogmoop bna canjid dapga olon jil bidniig lyibapdlaa ene noxopt apga xemjee abch ogoo ch
2013-01-29
magnai mini dvv ene cox gej ipgediin mongiig idej yyj xanj stadaj bgaa noxdiig yctgej bidnii nypyyn deepx achaalaliig abch xayj ogoopoi chamd amjilt xvcii cain ajilj bna shvv chi
2013-01-29
zochin:
magnaid amjilt husii
2013-01-29
Axmad mongol xun:
Mundag umaa minii duu.Ajliin amjilt xusie.
2013-01-29
Yun 900.000- 1.100.000 be. 650.000 baih estoi gej songuuliin umnu AN.nhan hutsald.d b.san. Odoo boloh.r Er.Said Atanhuyag met ni1.100.00 chihshig.Ichij amidraach
2013-01-29
bairnii uniin huusrul:
bairnii uniin huusrul unendee galzuurchihaad bgaa shuu, eniig mash sain anhaaraldaa avch yaraltai jishig une togtoohiig uriaalch, zurchsun copmaniin barilga barih erhiig ni hasaach, eniig ard tumen huleej bna, 1 m2 ni 950,000-s 1,1 saya shuu dee, ene bol hangalttai ashig olj bgaa une shuu deee, ard tumen eniig l huleej bna.
2013-01-28
ажилийн амжилт эрчээ битгий алдаарай
2013-01-28
zochin:
odoo tegbel sohiin une buuhuu
2013-01-28
Д.Ганхуяг:
Магнай хүү минь сайн байна. Тэр Жигжид хичнээн жил СӨХ-ийн мөнгийг идэж ханадаггүй нөхөр байгаа юм. Яам маягийн юм байгуулчихсан, СӨХ-ийг оршин суугчдаас нь салгачихсан, дандаа МАН-ийн гишүүдийг томилдог, Сонгууль болохоор л СӨХ-ийн дарга нар МАН-ийн хэсгийн дарга нар болчихсон байдаг юм. Иймд хууль бус энэ байгууллагыг нэн даруй татанбуулгаж, СӨХ-ийг иргэний байгууллагаболгож буян үйлдээч.
2013-01-28
Chamaig demjij mon baharhaj bna chi bol ardchilal
2013-01-28
bld:
Magnai mundag shuu, chi mongoliin hamgiin mundag ni. yagaad geheer chms mongoliin engiin ard tunmnii amidral 100% hamaarch bgaa. ene ercheeree ajillaarai.
2013-01-28
ккк:
үнхээр дэмжиж байна шүү амжилт амжилт амжилт
2013-01-28
chuka:
hehe hamgiin svvliin ugvvlber ni ih goyo sangdlaa hamgiin hurdnaaraa yawaa n l ene genee hehe engiin hvnii jinhen setgelees l gardag vg luiwarchinaas iim engiin vg hezeech unahgvi shvv amjilt magnai. bie tooj bolku shvv engiin l baigaarai
2013-01-28
Энэ залууд анх дургүй байлаа одоо бол үнхээр дэмжиж бна шүү.амжилт
2013-01-28
ene shar doktoriig huuhduuddee mash ih avch uulgadag.yu l bolood bna daa.ene ulsad chini mongol undecnii yum gej bna uu.dandaa mungunii hoinoos yvsan ulsuud. eene asuudliig shalgaj uguurei.oiriin hugatsaand.Magnai dargaa
2013-01-28
shar doktor juusiig shalgaj uguuch.uneheer hytad ulsaas orj irj bga yum uu.tegsen baitlaa mongol kodtoi yumaa.humuus hytad ulsaas oruulj gaali deer irj bhaaig ni harsan .bas grushig hiij bga hun ni bma geh yum.hervee hytadaas orj irdeg bol hytad kod ii ni taviulj ugch tuslaach
2013-01-28
Ene zaluug demjij baina. Bugduuruu ene meteer ard tumniikhee tulu, shudraga baidliin tuluu ajillakh yum bol Mongol uls khugjild khurne. Tiimeesyamarch baisan Magnaig bugdeeree sain demjikhiig khusie.
2013-01-28
ok:
шударга үнэний үнэрээ.........гэж.сайхан байна
2013-01-28
tanii ajild amjilt husie
2013-01-28
magnai davgui ajillaj bna huuli buh hund ijil uilchleh yostoi
2013-01-28
erch huchtei zaluusaa tor ni demjeerei.mongol ulsiinhaa buh gajig buruu togtoltsoog zogsooh bolson shuu.uunii toloo uhaanaa zoruulaarai.magnaid amjilt husie
2013-01-28
Magnai hezee negen tsagt Erunkhiilgch boloh l baih l daa. Tiimerhuu shinj medregdej bn
2013-01-28
Magnai Mongol ulsiin eronhiilogch bolchihvol goe doo!
2013-01-28
Зочин:
Сайн ажиллаж байгаа шүү. Барьцааны мөнгөний хүүг эргүүлж өгүүлээрэй
2013-01-28
sain bn huu min tashuurdaad bgaarai!
2013-01-28
оюун:
Магнай дарга Тандаа амжилт хүсье. Баяраллаа.
2013-01-28
demjigch:
itgel naidvar ugch baigaad bayarlaj baina,yalanguya zaluuchuudad.Huulia heregjuulj,huuliin umnu ni henbugai ch ijil baih ni ene niigmiin gol zarchim yum daa.
2013-01-28
zochin:
tand ajlin amjilt husye. ergh huchere ajillarai. ard tumnige hyamd oron sutsar hangaj buyan boloroi....
2013-01-28
zochin:
sn bnaa ene ercheerei yvaarai. chmag xumus bugd demjij bga.
2013-01-28
Vol:
Нефтийн бүтээгдэхүүнд гашуун боловч үнэн зүйл нь гадаад хүчин зүйлээс хэтэрхий их хамааралтай байна bas asuudliig boditoi harj bna shvv amjilt hvsie
2013-01-28
энэ эрч хүч чинь хүмүүсд их таалагдаж байгаа шүү
2013-01-28
Дэмжигч:
Даварсан шатахууны компаниудаас заавал тэр өмнө нь торгууль тавьж байсан 17 тэрбум төгрөгийг гаргуулж аваарай!!!Ер нь анх 2 жилийн өмнө энэ юм бүхний үнийн хөөрөгдөл чинь муусайн үхэж далдарч байвал таарвал шатахууны компаниудаас болсон шүү дээ. Хамгийн анх л 3 жилийн өмнө нэг шөнийн дотор л 250 төгрөгөөр шууд л нэмсэн шүү дээ. Петровис мэтийн компаниудын Оюунгэрэл мэтийн авгай нар олон хүний хараал идсэн, яавч олсон мөнгөн хоол болохгүйдээ.... яахавээ цаг хугацаа харуулаад өгнөө. Ямар ч байсан заавал ард түмнээс идэж шамшигдулсан 17 тэрбум төгрөгийг төрд буцааж хурааж ав!!! Тухайн үед энэ асуудал дээр ажиллаж байгаад тус 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон Шудрага өрсөлдөөний ажилтнуудийг бүгдийг нь цагдан хорь! Энэ бол ямарч тэнэг хүнд ойлгомжтой - тэд шатахууны компаниудаас их хэмжээний хахууль авсан байна.
2013-01-28
guee magnai dargaa bairnii doorhi garaj buyu zogsooliin une l arai l ih bgaad baih shig bh yum yahuu dargaa
2013-01-28
ah chin:
magnai min uhaantai bj eronhii said bolooroi huu min
2013-01-28