Португалид автобус осолджээ

img

Португалийн өмнөд нутгийн Ситра хот орчимд автобус гүн хавцал руу унаж осолдон 10 хүн амь насаа алдаж, 30 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдгээрийн зургаа нь маш хүнд гэмтэл авч одоогоор биеийн байдал нь тун хүндхэн байгаа аж. Нас барагсдын дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй байсан аж. Түүнчлэн тэд 50-70 насныхан байжээ. Автобус Бадажоз хотоос Санта Мариа Да Фейра хотыг зорьж байх замдаа ийнхүү осолдсон байна. Ослын шалтгааныг нарийвчлан тодорхойлоогүй байгаа боловч ширүүн бороо орж байсантай холбон тайлбарлаж байгаа юм. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ