
Индонезийн баруун нутгуудаар хоёр ч удаа хөрсний гулгалт явагдаж 11 хүн амь насаа алдаж бусад олон тооны хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна. Хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас хөрс зөөлөрч, ийнхүү нурсан аж.
Суматра арлын Агам дүүрэгт нэлээд их хэмжээний гулгалт үүссэн бөгөөд 15 айлын байшин хөрсөнд дарагдан эвдэрч сүйдсэн аж. Энэ үеэр гэртээ байсан долоон хүн амь насаа алджээ. Харин амь насаа алдсан бусад дөрвөн хүн нь гамшгийн дараагаар ажиллаж байсан аврах албаныхан байсан гэнэ. Тэд их хэмээний намаг, шавар балчигт шигдэж, цөмрөн орох зэргээр амь насаа алдацгаажээ. Энэ ажилд 60 гаруй аврах албаныхан оролцсон байна. Уулын бүсэд амьдардаг айлууд хөрсний гулгалт болон, газар хөдлөлтөд өртөж хохирол амсах нь элбэг. Ялангуяа борооны улиралд иймэрхүү төрлийн байгалийн гамшиг давамгайлдаг. 1700 орчим бүлэг арлаас тогтдог Индонез улсын хувьд ихэнхдээ уулын бүсэд аж төрдөг ажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ