АНУ-д буу эзэмшихийн эсрэг жагсаал болж байна

img

АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд буюу Капитолын өмнөх талбайд мянга мянган жагсагчид бууны хэрэглээг хязгаарлахын төлөө нэгдэж жагсаж байна. Тэнд өнгөрсөн сард Коннестикут мужийн Ньютаун хотод гарсан аймшигт хэргийн гэрчүүд, нутгийн оршин суугчид хүртэл ирцгээжээ. Галт зэвсгийн уршгаар хайртай дотныхныгоо алдагсад, энэ хүйтэн зэвсгийг эсэргүүцдэг хэн бүхэн цуглаж байгаа аж. Жагсагчид эрх  баригчид болон буу эзэмших эрхийг дэмжигчдийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн аюулгүй аж төрөхийг хүч байгаагаа шаардаж байна. Мөн уриа лоозонгууд дээр “Яг одоо бууны эрхийг хязгаарла” хэмээн бичиж энэ жагсаалдаа нэгдэхийг бусад хүмүүст уриалж байгаа юм. 1990-ээд оноос эхлэн АНУ-д бууны хэрэглээ нэмэгдэж эхэлсэн аж. Хүмүүс өөрсдийн хувийн шаардлагаар биеэ хамгаалах зориулалтаар гэртээ болон биедээ буу авч явах нь статистик судалгаагаар нотлогдсон байна. Буу, галт зэвсгийн хэт нээлттэй энэ байдлаас болж сургуулийн насны хүүхдүүд ч бие биенээ буудан хороох, шархдуулах үзэгдэл нэмэгдэж байгаа. Бууны хэрэглээг хязгаарлаад зогсохгүй, буу эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх ёстойг ч мөн  сануулж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөв л шаардлага бна
2013-01-29