
Мэдээллийн дэлгэц - Шууд.мн сайт болон Шууд тв хамтран "Нэг сэдэв, Нэг долоо хоног" булангаа "Цагаан сар" сэдвээр хийхээр боллоо. Арваадхан хоногийн дараа зон монголчуудын маань баяр Цагаан сар болох гэж байна. Бид сэдвийнхээ хүрээнд өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ ханшаас өгсүүлээд автомашин болон дээл, бүс тэргүүтэн хөөрөг, гаанс үндэсний гоёлын үнэ хаана ямар ханштай байгаа зэргийг уншигчдадаа сурвалжлагаар хүргэх болно.
Мөн ирж буй Усан могой жилийн өнгө, төрхийн талаар зурхайч, лам нарын хэрхэн айлдаж буйг та бүхэндээ сонордуулах юм. Шууд.мн, Шууд телевизийн сурвалжлагуудтай уншигч та бүхэн хамт байгаарай. Мөн санал, хүсэлт, сэтгэгдлээ info@shuud.mn хаягаар илгээж болно.
Мэдээллийн дэлгэц - Шууд.мн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ