
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд төрийн тэргүүнээр ажиллах болсноо албан ёсоор зарлаж үүрэг ажлаа хүлээн авч тангаргаа өргөсөн. Энэ үер алдартай дуучид ирж төрийн дуулал болон, үндэсний бахархал болсон дуунуудыг дуулсан билээ. Үзэгчдийн хамгийн ихээр хүндлэл төрүүлж хүлээсэн дуучин поп дива Бейонси Ноулз байсан юм. Тэрбээр гоёмсог хар даашинзаар гоёж сүр жавхлантайгаар төрийн дууллыг дуулсан.
Гэтэл маргаашнаас нь л түүнийг ёслолын ажиллагаан дээр амьдаар дуулаагүй ам барьсан гэсэн яриа газар авсан. Хэдийгээр түүний ам барьсан эсэх нь тогтоогдоогүй боловч шар хэвлэлүүдээр түүнийг буруутгаж бичсээр байгаа.
Харин хошин шогийн мэдрэмжтэй зарим нэг хүмүүс түүнийг ам барьсан бол ингэж дуулах байсан хэмээн энэ яриаг няцааж байгаа юм. Хэрэв Бейонси ам барьсан бол үнэн хэрэг дээрээ ингэж дуулсан гэж үү. Сонирхолтой видео үзэцгээе.
http://youtu.be/JI1kq6CA_38
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ