
"Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийг боловсруулж энэ сарын 25-ны өдөр Иргэний танхимаар иргэд, Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.
Хэлэлцүүлгээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох хүмүүс уг хөтөлбөрт тусгах талаар судлах юм. Мөн иргэний танхимаар өнгөрсөн долоо хоногт сурталчилгаа, мэдээллийн байгууламжийн журамыг шинэчлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна сурталчилгаа, мэдээллийн байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад мөрдөх журмыг боловсруулахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ