Түрээслэгчид уулзалт хийв
“Жуков” худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянгатай уулзаж түрээслэгч болон түрээслүүлэгчдийн хооронд тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцлаа.
“Жуков” худалдааны төвийн түрээслэгчдийн хувьд гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээсийн байрнаас шахаж гаргах гэсэн оролдлого гаргадаг мөн түрээслүүлэгчид стандартын шаардлагад нийцсэн байр бэлдэж өгдөггүй гэдгээ гишүүнд хэлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга “Түрээслэгчдийн тухай хуулийг” санаачлахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү хуулийг батлагдахаас өмнө “Түрээслэгчдийн холбоо” энэ асуудал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ