Дэд сайд бүлэгт мэдээлэл хийлээ

img

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдрийн хуралдаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт болон өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл өгөхийг  хүсч албан бичиг илгээжээ.

Гэвч  Х.Баттулга сайд  орон нутагт томилолттой  явж байгаа тул  Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд, газрын дарга нар нь ирж бүлэг дээр мэдээлэл хийсэн байна.  МАН-ын гишүүдийн хэлж буйгаар “Иргэдэд 21 мянган төгрөгийг тараахад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэдэг. 21 мянган төгрөгийг тараахад жилдээ 500 тэрбум төгрөг болдог байсан.

Гэтэл 780 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжид өгсөн хэрнээ мах, гурилын чинь үнэ яагаад өсөөд байгаа юм бэ” гэхэд салбарын яамныхан “780 тэрбум төгрөгөөс 240 нь манай яаманд хамаарч байгаа. Мах, гурилын үнийн өсөлтийг барих дэд хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа. Инфляци тогтворжиж, огцом өсөлт байхгүй болсон” гэсэн тайлбарыг өгсөн байна. 

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ашиг сонирхолын зөрчилтэй хүн сайд нь юм бишүү:
ХУВЬДАА МИЛЛ ХАУС ГЭДЭГ ГУРИЛЫН ҮЙЛДВЭР,МАХ ИМПЕКС ГЭДЭГ МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ,ТАЛХ ЧИХЭР ГЭСЭН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРТЭЙ ХҮН ТУС САЛБАРЫНХАА САЙД НЬ ХИЙДЭГ ОРОН МАНАЙХААС ӨӨР ДЭЛХИЙН АЛЬ Ч ОРОНД БАЙДАГГҮЙ.НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭЛИЙГ ЯМАРЧ ТЕНДЕРГҮЙГЭЭР ЖАСТ АГРО БИЛҮҮ ГАНЦ ГАЗАРТ ӨГЧИХСӨН.АТГ НЬ ЭНЭ ЖЕНКО МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ДОН МАЙКЛ БАТТУЛГЫГ ШАЛГАХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ
2013-01-29
МАХНЫ ҮНЭ ЕР БУУГААГҮЙ ХУДЛАА БИТГИЙ ДОНГОДООД БАЙ ТЭР АВСАН МӨНГӨ НЬ ХААГУУР ЯВСАН БЭ АРД ТҮМЭНД ТАЙЛАГНА
2013-01-28
Сайд нь өөрөө Махмаркеттай хуваагаад шаачихсан юм биш үү
2013-01-28