“Хатан сүйх” төвийн байранд гал гарчээ

img

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Хатан сүйх төвийн байранд өнөөдөр 14.10 цагт гал гарчээ. Галын дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах хоёр тасаг  гал түймрийг  унтраахаар ажилласан байна. Гал унтраах ангийг очиход утаажилт ихтэй байсан ба утаажилтын бүсээс 32 иргэнийг  гаргаж угаартах аюулаас авран хамгаалжээ. Одоогоор гал  гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ