
ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны харьяа нисэхийн эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах хэсгийн үйл ажиллагааг автоматжуулах туршилтын ажил өнөөдрөөс эхэллээ. Осолд орсон агаарын хөлгийн эрлийн бүсийг тодорхойлох “Поиск” программыг ОХУ-ын “Паллада” компанид бүтээсэн бөгөөд ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашигладаг. 2012 онд манай улсад зохион байгуулсан нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны хамтарсан сургуулилтын үеэр 2 тал харилцан тохиролцож, тус программыг Монгол Улсад үнэ төлбөргүйгээр туршилтанд ашиглуулахаар болжээ. Энэхүү туршилтын ажил нь Чикагогийн Конвенцийн 12 дугаар хавсралт болон Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн хэрэгжилтийг боловсронгуй болгох Зам, тээврийн яамны бодлогын хүрээнд хийгдэж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ