А.Пирло 2012 оны Италийн “Шилдэг хөлбөмбөгчин” – өөр тодорлоо

img

Өнгөрөгч 2012  оны Италийн  “Шилдэг хөлбөмбөгчин” –өөр  “Ювентус” клубын хагас хамгаалагч Андрей Пирло тодорсон байна. Италийн шилдгүүдийг тус улсын Сери А лигийн тоглогчид болон дасгалжуулагчид, хөлбөмбөгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдээс гадна шүүгчдээс  бүрдсэн 600 хүний саналаар тодруулдаг байна.   “Шилдэг дасгалжуулагч” – ийн шагналыг өнгөрсөн улиралд багаа нэг ч хожигдолгүйгээр аварга болгосон “Ювентус” клубын Антонио Конте хүртжээ.   “Милан” – ы залуу довтлогч Стефан Эль – Шаарави, “Удинезе” – гийн Луйс Муриел нар өөрсдийн шилдэг тоглолтоор  “Оны нээлт” болсон тоглогчийн шагналыг  гардсан.  Мөн Сери А – гийн билгэдлийн шигшээг тодруулсан бөгөөд   Жанлуижи Буффон, Федерико Бальцаретти, Андреа Барцальи, Тьяго Силва, Кристиан Мажо, Клаудио Маркизио, Пирло, Антонио Ночерино, Антонио Ди Натале, Эдинсон Кавани, Златан Ибрагимович нар багтсан байна.   Б.Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ