Хөлбөмбөг: В.Вальдесийг хэн залгамжлах вэ?

img

“Барселона” клубт 10 гаруй жил хүчин зүтгэж байгаа тус багийн үндсэн хаалгач  В.Вальдес багтайгаа гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэн бөгөөд шинэ улиралд түүнийг орлох хаалгачийг хэдийнэ хайгаад эхэлжээ. Одоогийн байдлаар доорхи хаалгачдыг “тоочиглоод” байна.  
  1. Пепе Рейна – нас 30 -  “Ливэрпуль” – Энэ улиралд 24 тоглолтод 30 гоол алдсан. 1 тоглолтонд дунджаар 1.25 гоол алддаг. Зах зээлийн ханш нь 16 000 000 евро
  2. Давид Де Хеа – нас 22 - “Манчестер Юнайтед” - 23 тоглолтод 27 гоол алдсан. 1 тоглолтонд дунджаар 1.08 гоол алддаг. Зах зээлийн  ханш нь 17 500 000 евро
  3. Висенте Гуаита – нас 25 – “Валенси” - 11 тоглолтод 11 гоол алдсан. 1 тоглолтонд дунджаар 1.00  гоол алддаг. Зах зээлийн  ханш нь 4 000 000 евро
  4. Мартин Стекеленбург – нас 30 – “Рома” - 14 тоглолтод 21 гоол алдсан. 1 тоглолтонд дунджаар 1.5 гоол алддаг. Зах зээлийн  ханш нь 17 500 000 евро
  5. Тибо Куртуа – нас 20 – “Атлетико” / “Чэлси” – 28 тоглолтод 19  гоол алдсан. 1 тоглолтонд дунджаар 0.68 гоол алддаг. Зах зээлийн  ханш нь 15 000 000 евро
  6. Марк Андре Тер – Штеген – нас 20 – “Борусси”Мюнхенгладбах - 28 тоглолтод 36 гоол алдсан. 1 тоглолтонд дунджаар 1.28 гоол алддаг. Зах зээлийн  ханш нь 10 000 000 евро
  7. Игорь Акинфеев – нас 26 – “ЦСКА”Москва - 25 тоглолтод 19 гоол алдсан. 1 тоглолтонд дунджаар 0.76 гоол алддаг. Зах зээлийн  ханш нь 18 000 000 евро
Б.Төр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ