
Баруун болон төвийн нутгаар үүлшиж баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ