Их сургуулийн захирлууд нөгөөдөр тодорно
МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын бүртгэл өчигдрөөр дуусгавар болжээ. Уг сургуулиудын захирлын суудалд 50 хүн өрсөлдөхөөр болсон байна.
Тодруулбал, МУИС-14, ЭМШУИС-16, ШУТИС болон ХААИС тус бүр арван хүн өрсөлдөхөөр болжээ. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар шалгалтын комиссынхон нөгөөдөр сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ