Ажлын хэсгийн хуралдаан болно

img

Төрийн ордонд ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр хуралдана. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд болох тов гарсан байна. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар, төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран зохион байгуулах “Малын индексжүүлсэн даатгалын талаарх зөвлөлдөх уулзалт”  маргааш  09.00-13.00 цагт “Б” танхимд болох аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ