Свами Вит Манотай хийсэн ярилцлага

img

Оросын “Зөн билгийн тулаан”-ы 13 дахь удаагийн уралдаанд сайн оролцож үзэгчдэд өөрийнхөө чадварыг харуулж, 4-р байрыг эзэлсэн Свами Вит Мано бол Ошо-гийн (Бхагван Шри Раджниш) гарын шавь бөгөөд 1979 оноос түүний дэргэд байсан юм. Вит Мано Энэтхэгийн Пуна хотын Мульти их сургууль төгссөн, групп-удирдагчийн сертификаттай, ошо-эмч, “Core Integration” иллэгийн мэргэжилтэн, тантрын хичээл хөтөлдөг бясалгалч. Тэр янз бүрийн оронд Ошо-гийн бясалгалын төв байгуулахад оролцдог, дэлхийд 20 гаруй жил Mystoc Rose, No Mind, Born Again бүлэг ажиллуулж байна. Вит Мано бас эмчилгээний шинэлэг аргаараа нэрд гарсан юм.

- Мано та сэтгэлийн хөдөлгөөнөөс гарахад зориулсан семинарыг Омын ордонд хийлгэсэн. Таны сургалтын хөтөлбөр болон хичээл сэтгэлийн хөдөлгөөний сэдэвтэй аль нэг байдлаар холбоотой эсэхийг хэлж өгөхгүй юу?

- Тэгэлгүй яахав. Надад “Өөрийгөө хайрлахуй”, “Эр, эмийн харилцаа”, Ошо-гийн бясалгал, “Хүүхдийн энерги”, “Биеэ хайрлахуй” зэрэг янз бүрийн олон хөтөлбөр бий, эмчилгээний семинар, иллэгийн курс, нурууны дасгалын сургалт ч бий.

- Гайхалтай! Сэтгэлийн хөдөлгөөний асуудалдаа эргэж оръё. Орчин үеийн хүний хувьд өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх нь яагаад тийм чухал байдгийг цөөн үгээр хэлж болохсон болов уу?

- Ингэх нь бүх үед хэрэгтэй байсан юм. Гэвч одоо хүмүүс хөдөлгөөн багатай болж, тиймээс тэдэнд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх арга зам бага байна.

- Сэтгэлийн хөдөлгөөнтэй ажилладаг Ошо-гийн арга зүйн онцлог юунд байдаг вэ?

- Тайван, хэвийн байдалдаа буцаж орохын тулд бид сэтгэлийн хөдөлгөөнөөс салж чадаж байгаа тэр техник бол Ошо-гийн ачаар бий болсон юм. Сэтгэл санааны хуримтлагдсан түгшүүрээс салж, оволзон долгилох бодлоосоо болоод солиорчихгүйн тулд хүнд туслах нь маш чухал. Урьд ийм зүйл огт байгаагүй.

- Таны хичээлд суусны дараа хүмүүс яаж байна? Тэд хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

- (Инээв) Хичээлээс өмнө болон хичээлийн дараах хүмүүсийн байдлыг камерт бичиж авбал маш сонин байх болно. Гэвч одоогоор ингэхгүй байгаа.

Ерөөс хүмүүс залуу болсон юм шиг харагдаж эхэлдэг, тэд илүү итгэлтэй, хүчтэй болдог, амьдралдаа ямар нэг юм хийх гэсэн зүрх зориг тэдэнд бий болдог. Тайвшрах нь тэдэнд амархан болж, үүний хамт ажилдаа амжилт гаргах нь их болдог.

Олон хүн архи уух, тамхиа татахаа больж байна. Өдөрт 3-4 хайрцаг тамхи татдаг нэг хүн Хятадад миний семинарт суусан юм. Харин семинарын дараа тэр тамхи татахаа ерөөс больсон... Ийм хүмүүсийн хортой зуршил нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, ганцаардал, сэтгэл санааны гутралтай холбоотой байдаг юм. Тэд үүнээсээ салахдаа, өөрсдийн дасал болсон зүйлээ хаядаг.

- Сэтгэлийн хөдөлгөөнтэйгээ ажиллах нь бусад хүнтэй (хүүхдүүд, эцэг, эх, нөхөр (эхнэр), ажилтнуудтайгаа) харилцахад хэрхэн нөлөөлдөг вэ?

- Семинар дээр хүмүүс өөрийн бүх асуудлыг гаднаа үлдээдэг. Тэд бусадтай холбоотойгоор гутарч гуньдаггүй, өөртөө л анхаарлаа төвлөрүүлдэг. Гэхдээ тэд өөрийн сэтгэлийн хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэхдээ, бусад хүнд ч сэтгэлийн хөдөлгөөн, хэцүү зовлон байдгийг ойлгож эхэлдэг. Тэд ойр дотны хүмүүсийнхээ асуудлыг шийдвэрлэхэд нь тэдэнд хэрхэн аятайхан, зөв туслахыг мэдэж авах болно.

- Тавдугаар сард та дахин семинар зохиохоор Орост ирнэ. Энэ семинарыг юунд зориулах вэ? Энэ тухай товчхон ярьж өгөөч.

- Энэ нь гурван өдрийн том семинар байх юм. Өөрийгөө хайрлах, чадавх чадамжаа нээх, асуудлыг өөрчлөх зэрэг нь семинарын сэдэв байх юм. Оролцогчид гүн тайвшрах, энергитэйгээ ажиллах (түүний дотор ойр хавийн хүмүүстэй харилцахын тулд), өөртөө болон өөрийн хүчинд итгэлтэй болоход суралцаж болно.

Түрүүчийн нэг өдрийн семинартай харьцуулахад, энэ нь илүү дэлгэрэнгүй, гүнзгийрүүлсэн ажил байх юм. Бясалгалын арга техникийг сайн эзэмшиж, тогтоох цаг бидэнд хангалттай байх болно; бид маш их энерги байнга гацаж байдаг сэтгэцийн бүх давхаргыг ажиллуулна; зүрх сэтгэлдээ хайрыг чин сэтгэлээсээ мэдэрч чадна.

- Мано та хайрыг мэдрэх тухай байнга ярих юм, таныхаар, хайр гэж юу вэ?

- Энэ бол дотоод сэтгэлийн мэдрэмж, би үүнд тохирох үг болон тодорхойлолтыг олох гэж оролддоггүй... Гэвч үүнийг өөрөөсөө ч, бусдаас ч мэдэрч болно. Энэ нь хүний гэрлэн бүрхүүл, түүний үг яриа, нүдний өнгөнд тусгалаа олдог сэтгэлийн чанар юм. Айдас, сэтгэлийн түгшүүрээс ангижрахдаа бид хайрыг илүү хурц, гүнзгий, бүрэн мэдэрч чадна.

- Ошо-гийн аргатай танилцаагүй, таны хичээлд сууж үзээгүй манай уншигчдад хүнд хэцүү үед өөртөө яаралтай туслах ямар нэг аргыг хэлж өгч болох уу?

- (Инээв) Миний энэ ярилцлагыг уншихад болоод явчихна. Ингэх нь мөн муугүй. Би хэдэн энгийн аргын тухай хэлж өгье.

1. Суугаад, нүдээ аньж, зулайгаа бод. Энэ нь ухаан санаагаа тайвшруулж, зүрхээрээ мэдрэх энгийн арга.

2. Өглөө эрт сэрээд, 15 минут инээ. Дараа нь доошоо хараад, бас 15 минут хэвт.

3. Ой модоор юмуу паркаар 20 минут гүйж, толгойд юу л орж байна, түүнийг бод. Илэн далангүй бай, солиотой юм шиг ч бай. Дараа нь газарт бас 20 минут хэвт.

4. Суугаад, эргэн тойрны дуу чимээг сонс. Хамгийн алсын, хамгийн өчүүхэн, шалихгүй дуу чимээг ч анзааран чагна.

5. Хүн олонтой газар суугаад, өөрийн хайрыг хажуугаар өнгөрч яваа бүх хүнд өг.

Алмай байдал, сэтгэл санааны гутрал зэрэг салдаггүй, улиг болсон бодлоос салахын тулд явах, гүйх, бүжиглэх зэрэг эрч хөдлөлтэй бясалгал маш чухал. Энэ нь өөрийгөө залуу юм шиг санаж, бие галбираа сайхан байлгахад тусалдаг.

- Мано та ярилцлагын эхэнд бас иллэг хийдэг гэж хэлсэн. Энэ нь ямар иллэгийг хэлж байна вэ?

- Би янз бүрийн иллэг хийдэг. Эрүүл болохыг тулд, бясалгал хийхийн тулд, энергийн иллэг, хүзүү, нурууны чангарлыг суллах иллэг.

Миний иллэг бол Энэтхэг, АНУ-д сурсан янз бүрийн техникийн MIX юм. Дээр нь өөрийн зохиосон иллэг байна. Одоо эмч нар мэс засал хийлгэхийг байнга шахуу зөвлөдөг. Олонхи тохиолдолд энэ нь хүнд хэрэггүй. Хэрвээ нурууны чийргэвч гэмтсэн бол, иллэгээр засч болно. “Ердөө л мэс засал хийлгэ!” гэж эмч нарын хэлж байсан хэд хэдэн хүнийг би хөл дээр нь босгосон.

- Та иллэг хийхэд сургадаг уу?

- Тэгдэг, хэрвээ хүмүүс хүсвэл, би сургалтын хөтөлбөр явуулахад бэлэн байна.

- Мано та өөрийн одоогийн болон ирээдүйн шавь нар, үйлчлүүлэгчдэд юу хүсмээр байна?

- Ошо-г унш, Интернэтээр миний дүрс бичлэгийн хичээлийг үз. Аз жаргал хүсье!

 Эх сурвалж: "ТВ-7 хоног" Cэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TV uzegch:
Zun bilgiin tulaaniig uzeed uneheer shutsen shuu...
2013-05-09
m:
Ene gaihaltai hunii e-mail utas ni heregtei bn.Aaviigaa emchluulmeer bn.tuslana uu?tungaa_myagmar@yahoo.com
2013-02-15
hi:
uneheer gaihaltai
2013-01-29