Өнөөдөр дэлхийд: Карл Бенц анхны машиныхаа патентыг авчээ

img

Карл Бенцийн анхны машиныг 1885 онд хийжээ. Энэ нь хигээстэй гурван өндөр дугуй бүхий 250 кг жинтэй, хоёр суудалтай тэрэг байж. Машин цагт 16 км хурдалдаг байсан нь тэр үеийнхээр бол нэн дэвшилттэй бүтээц байв. Шинэ машиныг олон удаа туршиж, зарим нэмэлт хийсний дараа 1886 оны нэгдүгээр сарын 29-нд  Motorwagen (Бенц өөрийн машиныг ингэж нэрлэж байжээ)  Германы эзэн хааны патент авсан байна. Дэлхийн анхны машиныг 1887 онд Парисын үзэсгэлэн дээр үзүүлжээ. Ийм машиныг ердөө гурвыг хийсэн бөгөөд хоёр нь сураггүй болж (энэ хоёрыг хулгайлсан байх), харин гурав дахь нь Мюнхен хотын музейд байдаг. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ