
Сүүлийн үед агаарын бохирдол хэрээс хэтэрч үүнтэй ч олон нийт бараг эвлэрч байгаа нь хүүхдийн эрх зөрчигдөх үндэс болж байна. Агаарын болон хөрсний бохирдлын улмаас хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөлүүд мөн халдварт болон хавдарын шинжтэй өвчлөлүүд нэмэгдэж байгаа. Иймд нь хүүхэд багачууд, эцэг эхчүүд төдийгүй нийслэлчүүдийн хүндхэн асуудал болсон агаарын бохирдолын эсрэг цагаан маскаар ижилссэн 100 гаруй хүүхэд энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд флаш моб хийж, эсэргүүцлээ илэрхийлэх аж. Хүүхдүүд энэ үеэр Балет, Зумба, Латин бүжиг, Брек дэнс, Электро бүжиг, Soft hip hop төрлийн бүжгийг нэгэн зэрэг хийж үзүүлэх гэнэ.
“Мөрөөдлийн эмэгтэйчүүд” ТББ-аас санаачилж буй энэхүү арга хэмжээг UB dance school, нийслэлийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулах бөгөөд Инээдэг маск хөтөлбөр, Монголын Үндэсний олон нийтийн телевиз хамтран ажиллаж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, нэгэн зэрэг олон хүмүүс ижил үйлдэл хийхийг флаш моб гэж нэрлэдэг бөгөөд ингэснээр бусдын анхаарлыг татах зорилготой юм. Ихэвчлэн олон нийтийн байгууллага, корпораци, компаниуд шинэ бүтээгдэхүүн танилцуулах, олон нийтийг байгаль экологийн асуудалд анхаарлыг хандуулах зэрэг зорилготойгоор хийгддэг.
Монголд флаш моб маш олон хийгдэж байснаас хамгийн олон хүн хамруулсан нь UB DANCE SCHOOL компанийн өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд зохиосон уг арга хэмжээнд 1000 гаруй хүүхэд залуус хамрагдаж байжээ. Харин “Мөрөөдлийн эмэгтэйчүүд” ТББ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-нд Сүхбаатарын талбай дээр 100 хүүхдийн “Агаарын бохирдлын эсрэг хүүхдүүд” уриатай арга хэмжээг зохион байгуулж байсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ