Нөөцийн махыг дөрвөн цэгт худалдаж байна
Нөөцийн махыг нийслэлийн дөрвөн цэгт худалдаалж эхлээд байна. Тодруулбал, "Мишээл экспо", "АСА" цирк, "Хархорин", "Хүчит шонхор" төвд нөөцийн махыг худалдаж байгаа юм. Үнийн хувьд нэг кг үхрийн мах 5700 төгрөг бол хонины мах 5200, ямааны мах 4200 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд энэ нь бөөний үнэ юм.
Харин жижиглэнгийн үнэ нь үхрийн мах 5950, хониных 5750, ямааны мах 4600 төгрөг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ