
Бразилын Санта-Мария хотод шатсан “Kiss” шөнийн клубийг хамтран эзэмшигч, бизнесч Мауро Хоффман гэгч даваа гаригт цагдаа нарт бууж өгчээ. Түүний өмгөөлөгчийн өгсөн мэдээгээр, Хоффман түрүүнд нь өөрийг нь саатуулах ордер өгсөн хотын цагдаагийн газарт сайн дураараа очсон байна.
Үүнээс өмнө дискотекийн хамтран эзэмшигч Элиссандро Сфор, түүнчилэн 230 гаруй хүний аминд хүрсэн гал гарах үед клубт тоглож байсан “Gurizada Fandangueira” хамтлагийн хоёр хөгжимчнийг саатуулжээ. Болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээр, хөгжимчдийг петард дэлбэлмэгц клубт утаа, гал гарч, тэр дорхноо газар авсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ