1990-2009 онд дэлхийн янз бүрийн хотын клуб, дискотект гал түймэр гарсан тухай баримт
· 1990 оны нэгдүгээр сарын 14-нд Испанийн Сарагоса хотын “Флайинг” дискотект цахилгааны самбарт богино холбоос үүссэнээс болж гарсан түймэрт 43 хүн амь үрэгджээ.
· 1994 арваннэгдүгээр сарын 27-нд Хятадын Фусинь хотын дискотект цахилгааны шугамд богино холбоос үүссэн шалтгаанаар гал гарах үер 233 хүн амиа алдаж, 16 хүн түлэгдсэн байна.
· 1995 оны хоёрдугаар сарын 16-нд Хятадын Тайжун хотын рестораны караоке-бааранд шатдаг хий дэлбэрснээс үүдэлтэй гал гарснаар 64 хүн амь үрэгдэж, 11 хүн янз бүрийн түлэгдэлт авчээ.
· 1995 оны дөрөвдүгээр сарын 24-нд Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Үрэмч хотын нууц караоке-бааранд гал гарах үеэр наад зах нь 51 хүн амьдаараа шатсан байна.
· 1995 оны арванхоёрдугаар сарын 24-нд Энэтхэгийн Дабвали хотод сургуулийн баяр ёслолын үеэр цахилгааны утсанд богино холбоос үүссэнээр гал гарч, 600-гаас цөөнгүй хүн амь үрэгджээ.
· 1996 оны гуравдугаар сарын 18-нд Филиппиний Кесон-Сити хотын дискотект богино холбоос үүссэн шалтгаанаар гал гарч, 162 хүн амь насаа алдаж, 95 хүн хэлмэгдсэн байна.
· 1998 оны аравдугаар сарын 30-нд Шведийн Гетеборг хотын дискотект гал гарснаар 63 хүн амь үрэгдэж, барагцаалвал 190 хүн түлэгдэж, гэмтжээ.
· 1999 оны аравдугаар сард БНСУ-ын Инчхон хотод хэд хэдэн ресторан, бильярдын өрөө байсан байшинд гал гарснаар 52 хүн шатаж, 50 гаруй хүн хэлмэгдсэн байна.
· 2000 оны арванхоёрдугаар сарын 26-нд Хятадын төв нутгийн Хэнань мужийн Лоян хотын худалдааны “Дунду шаньша” төвд хүүхдийн дискотекийн үеэр гал гарснаар 309 сурагч, тэдний эцэг, эх амиа алдаж, олон арван хүн хэлмэгджээ. Байшинд засвар хийж байх үеэр галтай болгоомжгүй хандсанаар ийнхүү гал гарсан байна.
· 2002 оны долоодугаар сарын 7-нд Индонез улсын Суматра арлын өмнөд нутгийн Палембанг хотын караоке-бааранд гал гарснаар 53 хүн амь үрэгджээ.
· 2002 оны долоодугаар сарын 20-нд Перу улсын Лима хотын нэг дискотект их гал гарснаар 30 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн янз бүрийн түлэгдэлт авсан байна. Галтай болгоомжгүй харьцсанаар түймэр гарчээ. Энэ үед байранд нэг мянга орчим хүн байжээ.
· 2002 оны арванхоёрдугаар сарын 1-нд Венесуэл улсын Каракас хотын дискотект гал гарснаар 47 хүн амь насаа алджээ. Тэдний дийлэнх олонхи нь гал гарах үед ялгарсан хортой хийнд хордсон байна.
· 2003 оны хоёрдугаар сарын 21-нд АНУ-ын Род-Айленд муж улсын Уэст-Уорвик хотын шөнийн клубт гал гарснаар 97 хүн амь үрэгдэж, 160 хүн түлэгджээ. Найрал хөгжмийн тоглолтын үеэр болсон пиротехникийн шоу гал гарах шалтгаан болсон байна.
· 2004 оны арванхоёрдугаар сарын 31-нд Аргентины Буэнос-Айрес хотын “Република Кромманьон” дискотект гал гарснаар 194 хүн амь насаа алдаж, 160 хүн янз бүрийн түлэгдэлт авсан байна. Энэ үед тэнд 5-6 мянган хүн байжээ. Танхимд бенгалийн гал шидэж эхлэсэн хэсэг бүлэг залуусийн танхай үйлдэл гал гарах шалтгаан болсон байна. Бүх нөөц хаалга хаалттай байжээ.
· 2008 оны есдүгээр сарын 21-нд Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотын нэг шөнийн клубт гал гарснаар 43-аас цөөнгүй хүн амь үрэгдэж, 50 гаруй хүнийг эмнэлэгт хүргэгдсэн байна.
· 2009 оны нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Таиландын Бангкок хотын “Сантика” шөнийн клубт шинэ жилийн шоу зохиох үеэр их гал гарч, 66 хүн амь насаараа хохирч, 200 гаруй хүн түлэгджээ. Чанаргүй салют хэрэглэснээс болж түймэр гарсан байна.
· 2009 оны арванхоёрдугаар сарын 5-нд шилжих шөнө оросын Пермь хотын “Хромая лошадь” шөнийн клубт галын аюулгүй байдлыг зөрчин, пиротехникийн хэрэгсэл дэлбэлснээр их гал гарсан юм. Энэ үеэр 156 хүн амь насаа алдаж, олон арван хүн эмнэлэгт хүргэгджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ