
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах удирдамж гаргасаны дагуу өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээний ажил өрнөсөн.
Цэвэрлэгээгээр жагсаалт гаргасаны дагуу нийт 92 гудамж, зам талбайн явган хүний зам, автозамын цас мөсийг арилгаж, дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн нийт 179 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна. Сар шинийн баяраа хоггүй цэвэр орчинд ая тухтай угтах зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэ ажилд Нийслэлийн Соёлын газар, ИНЕГ, Чингэлтэй дүүргийн Тамгын газар, Нийслэлийн шүүх, Тємєр замын цагдаагийн хэлтэс гэх мэт байгууллага аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцсон бол ХААИС, Төв цэнгэлдэх хүрээлэн, "Соёмбо продакшн" кино театр, "Гурван гал" ХХК, “Хаан банк” , "Нарантуул-2", "Хүчит шонхор" худалдааны төв зэрэг 50 гаруй байгууллага хариуцлагагүй хандаж их цэвэрлэгээнд оролцоогүй байна.
Нийслэлийн их цэвэрлэгээ энэ долоо хоногийн бямба гаригт үргэлжлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ