Цөмийн эрчим хүч, барилгачны эрэлт их байна
Нийгэмд өөрийн орон зайтай иргэн болохын тулд эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, салбартаа мэргэшсэн боловсон хүчин болох нь чухал.Дунд сургууль төгсөгчид бүгд өөрийнхөө хүссэн мэргэжлийг сонгон суралцдаг гэвэл үнэнд нийцэхгүй. Нөлөөлж байгаа хүчин зүйлс нь гэр бүлийнхний зөвлөгөө, хэн нэгэн алдартай хүн шиг болох мөрөөдөлдөө хөтлөгдөх, найз нөхдийнхөө сонирхлыг дагах зэрэг орно. Нөгөө талаас хүссэн мэргэжлийнхээ хуваарийг авч чадаагүй учир олдсон ангийг сонгож байна.
Монгол улсын хөгжил дэвшилд нэн ач холбогдолтой, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй мэргэжлийг сонгох тухай асуудал саяхнаас анхаарлын төвд орох болов. Мэргэжил гэдэг нэг насны амьдрал учраас нухацтай бодож, улс орныхоо ирээдүйд хэрэгтэй мэргэжилтэн болохыг чухалчлах хэрэгтэйг цаг үе харуулж байна. Уул уурхай, барилга зам тээврийн нарийн мэргэжилтнүүдийг гаднаас өндөр өртгөөр урьж ажиллуулдаг. Гадаад хүнд өгч болж байгаа тэр их мөнгийг ажилдаа гаршсан, чанарын өндөр төвшинд хийдэг Монгол ажилтан яагаад авч болохгүй гэж. Зорилготой бөгөөд чадвартай нь сайхан амьдардаг цаг иржээ.
Эрэлттэй мэргэжлийг нэрлэхдээ ойрын арван жилийн хэтийн төлвийг харж гаргасан байна. 2012 оны ерөнхий боловсролын сургууль төгсөгчид эдгээр хорин мэргэжлийн нэгийг сонгож суралцвал сар бүр авах 70 мянган төгрөг дээрээ нэмж 35 мянга буюу нийт 105 мянган төгрөгийг авах юм. Засгийн газрын зүгээс холбогдох яам агентлагаараа дамжуулж хийсэн судалгаагаар эрэлт ихтэй хорин мэргэжлийг нэрлэжээ.
1.Авто замын барилга
2.Бага ангийн багш
3.Цэцэрлэгийн багш
4.Байгалийн ухааны чиглэлийн багш
5.Геологи
6.Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8.Усны нөөц, экологи
9.Уул уурхайн ашиглалтын технологи
10.Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
11.Малын эмч
12.Мэдээллийн систем
13.Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14.Сантехник инженерийн байгууламж
15.Сэргээгдэх эрчим хүч
16.Нано инженерчлэл
17.Биотехнологи
18.Цөмийн эрчим хүч
19.Онош зүй
20.Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг салбарын мэргэжил эхний хорьд бичигдлээ.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид эдгээр хорин мэргэжлээс сонгон суралцвал сар бүр авах 70 мянган төгрөг дээрээ нэмж 35 мянган төгрөг авах ба нийт 105 мянган төгрөгийг авах юм. Эрэлттэй мэргэжлээр суралцагсдад төрийн тэтгэлгээс гадна хувийн хэвшлийн томоохон компаниуд тэтгэмж олгодог.
Дээрх жагсаалтаас харвал ирэх жилүүдэд уул уурхай, экологи, эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүд эрэлттэй байгаа нь харагдаж байна.
Ирээдүйдээ итгэлтэй, эх орондоо иргэн шиг иргэн нь болж, хийсэн ажилтай, гаргасан мөртэй болох боломж оюутан нээлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ