Парламентчид чуулж байна

img

Ази-Номхон далайн парламентчдын 21 дүгээр чуулганы хуралдаан ОХУ-ын Владивосток хотноо болж байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй төлөөлөгчдийн багийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Батхүү, Н.Энхболд, Н.Батцэрэг нар багтжээ. Энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх энэхүү чуулганаар “Улс төр ба аюулгүй байдлын асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Ази-Номхон далайн парламентын чуулган нь нийтийн ашиг сонирхол, санаа зовоож буй улс төр, эдийн засгийн асуудлаар хэлэлцэж, гишүүн орнуудын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн итгэлцлийг бататгахад онцгой үүрэгтэй. Ази-Номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулган 2011 онд Улаанбаатар хотод, 20 дугаар чуулган өнгөрсөн онд Токио хотод тус тус болж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ